АРХАНГАЙ: Нийгмийн даатгалын сангийн орлого 27.9 тэрбум төгрөгөөр өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 27.9 тэрбум төгрөг, зарлага 26.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс орлого 2.3 (9.1%) тэрбум төгрөгөөр, зарлага 12.2 (83.9 %) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 2.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 8.6 хувиар, тэтгэмжийн даатгалын орлого 14.4 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 21.7 хувиар тус тус өссөн бол ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 3.7 хувиар, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний /ҮОМШӨ/ даатгалын сангийн орлого 0.8 хувиар тус тус буурчээ.
Нийгмийн
даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 83.9 хувиар өсөхөд тэтгэмжийн даатгалын
сангийн зарлага 2.2 дахин, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 2.1 дахин, тэтгэврийн
даатгалын сангийн зарлага 82.0 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 94.5
хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 72.4 хувиар тус тус өссөн байна.