СЭЛЭНГЭ: Тогоочийн ур чадварын уралдаанаас К.Түмэнжаргал хос медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Монголын
үндэсний хоол, ундааг олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий “Хүсэхүйн цом-2023” Төв,
Хангайн бүсийн
тогоочийн ур чадварын уралдаанд Сэлэнгэ аймгийн
төлөөлөл амжилттай оролцоод ирлээ.
Хөвсгөл
аймгийн Мөрөн суманд өнгөрсөн сарын 27-30-ны
өдрүүэдэд зохион байгуулсан энэхүү уралдаанд Хөвсгөл,
Архангай, Өвөрхангай, Булган, Эрдэнэт, Дархан, Төв, Сэлэнгэ зэрэг 8 аймгийн 120
гаруй тогооч нар ур чадвараа сорин өрсөлдсөн байна.
Уралдааны дүн гарахад, Оюутны төрөлд Сэлэнгэ
МСҮТ-ийн
Тогоочийн
ангийн суралцагч
С.Эрдэнэболор, Нарийн боовны төрөлд Сэлэнгэ МСҮТ-ийн тогоочийн
ангийн суралцагч Э.Сэлэнгэ, Зөөгч төрөлд Сэлэнгэ
МСҮТ-ийн Тогооч мэргэжлийн ангийн төгсөгч
Ч.Анужин, Б.Ууганцэцэг нар тус тус хүрэл медаль
хүртсэн байна.
Харин уралдааны сургуулийн хоолны
төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-ийн ахлах тогооч К.Түмэнжаргал
мөнгөн медаль, мөн орон нутгийн онцлог төрөлд хүрэл медаль
хүртэж, хос медальтай иржээ.
Сэлэнгэ аймгаас 4 тогооч, 3 зөөгч, 8 төрөлд оролцжээ.