ХЭНТИЙ: Аймгийн хэмжээнд 458 сувилагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 458 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Олон улсын сувилагч, тусгай мэргэжилтний баярын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтран өнөөдөр баярын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл энэ жил Монголын сувилагчдын нийгэмлэгээс 2023 оныг “Сувилагчийн эрх ашгийг хамгаалах” жил болгон зарласантай холбогдуулан “Бидний сувилагч-Бидний ирээдүй” уриан дор уг баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.