Маргааш баруун гурван аймгийн цахилгааныг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-09 12:05:47

Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд ОХУ-аас импортоор гэрэл цахилгаан авч эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг билээ.

Хэрэглэгчдийг жилийн турш найдвартай гэрэл цахилгаанаар хангахын тулд ОХУ-аас хавар, намрын нэг өдөр гэрэл цахилгааныг хязгаарлаж, засвар үйлчилгээ хийдэг юм. Энэ дагуу маргааш өглөө 7 цагаас үдшийн 22 цаг хүртэл баруун гурван аймгийн гэрэл цахилгааныг хязгаарлах аж.

Энэ хугацаанд тус аймгууд Дөргөний цахилгаан станцаас хязгаартай гэрэл цахилгаан авч Нэгдсэн эмнэлэг, шуудан холбоо, захиргаа зэрэг онцгой албан газруудаа эрчим хүчээр хангах юм байна.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース