Соёлын ажилтны өдрүүд болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн урлаг соёлын ажилтнууд энэ долоо хоногт баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд өчигдөр Чандмань улаан уулын эргэн тойрны хог хаягдлыг цэвэрлэж, морин хуурын аялгаар лус савдагийг аргаджээ. Мөн спортын нөхөрсөг тэмцээн уралдаан зохион явуулсан байна.
Өнөөдөр Маршал Ю.Цэдэнбалын талбайд Номын баяр болох бөгөөд тус үеэр зохиолч уншигчдыг хүндэтгэсэн улаан хивсний ёслол, урлагийн тоглолт, уран яруу унших тэмцээн, ном бэлэглэх, ном хандивлах, номын азтан шалгаруулах үйл ажиллагаанууд болох аж.
Увс аймаг Б.Батхүү