ХОВД: Малжуулах хөтөлбөрт 352 залуу малчин өрх хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах үйл ажиллагаа Ховд аймагт амжилттай хэрэгжиж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2017-2022
онд нийт 352 залуу малчин өрхийг малжуулж, 37 мянга гаруй толгой мал олгосноор
558 байнгын ажлын байр бий боллоо.
Сүүлийн үед "малын гаралтай түүхий эдийн үнэ ханш муу, борлуулах зах зээл хомс, бэлчээрийн даац хэтэрснээс байгаль цаг агаарын бэрхшээлийг даван туулахад амаргүй болсон. Залуу гэр бүл малаа маллах, хүүхдээ сургах гээд хоёр тусдаа амьдарч байгаагаас залуу малчдын тоо жилээс жилд цөөрч малчдын залгамж халаа алсарч байгаа" гэж зарим малчин хэлж байна.
Тиймээс залуу малчдыг нийгмийн
даатгалд хамруулах, өвөлжөө хаваржааны бүсэд орон сууц барихад нь хөнгөлөлттэй
зээлд хамруулах зэргээр бодлогоор дэмжих шаардлага байгаа аж.