ХОВД: Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-12 15:39:17

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон гол, нуурын усны түвшин нэмэгдэж үерлэж байна.

2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Буянт гол үерийн аюултай түвшнээс 2 см, Ховд гол үерийн түвшнээс 36 см, Үенч гол үерийн түвшнээс 24 см-ээр давж үерлэсэн байна.

Мөн  Булган голын усны түвшин өмнөх өдрөөсөө 3 см, Бодонч гол 6 см, Төгрөг гол 7 см тус тус нэмэгджээ.   

Ойрын өдрүүдэд агаарын температур ихэнх нутгаар +30 градусыг давж халах, түр зуурын ширүүн аадар бороо орох нөхцөл бүрдэж байгаа тул иргэд, малчид, аялагчид үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарууллаа. Мөн бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, эрсдэлээс хамгаалахыг зөвлөв. 

関連ニュース