ХОВД: Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 1107 сурагч бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-13 10:45:17

Жаргалант /МОНЦАМЭ/. Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг 6 дугаар сарын 15-18-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын II сургууль дээр зохион байгуулна.

Энэ удаа Ховд аймгаас 1107 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Тэдний 910 нь энэ жил 12 дугаар анги төгсөгчид юм.   

ЭЕШ-ын явцад зохион байгуулагчаар 10, хянагчаар 42 гээд нийт 55 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг ажиллахаар бэлтгэл хангаж байна.

Дээрх шалгалтын үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой. 

Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, шалгалт зохион байгуулах ажлын баг өнөөдөр ЭЕШ өгөх сурагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна.  

 

関連ニュース