СҮХБААТАР: Бичигт боомтын зорчих хөдөлгөөнийг энэ сарын 15-нд нээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Хилийн Бичигт боомтын
олон улсын зорчигчийн хөдөлгөөнийг 6 дугаар сарын 15-ны өдрөөс нээхээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор тус хилээр нэвтрэх зорчигчид дараах шаардлагыг хангасан байна.
1. Монгол Улсын гадаад
паспорт, хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх буюу Монгол Улсын хилээр нэвтрэх хүчин төгөлдөр баримт бичигтэй байна.
2. Улсын хилээр нэвтрэх хүүхэд гадаад паспорт, төрсний гэрчилгээ, хууль ёсны асран хамгаалагчийн хамт хил нэвтэрнэ. Хууль ёсны асран хамгаалагч хамт яваагүй бол итгэмжлэхтэй байна.
3. Улсын хилээр нэвтрэх зорчигч нь 48 цагийн PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгөх бөгөөд сөрөг хариутай нөхцөлд хилээр нэвтэрнэ.
4. Хилээр нэвтэрч буй иргэд эрүүл мэндийн мэдүүлгийг 100 хувь мэдүүлэх бөгөөд зорчигчид гар утсандаа “Wechat” аппликейшн суулгасан байна.
5. Даваагаас баасан гарагт 08.00-09.00 цагт Монголын талаас
зорчигчид БНХАУ-ын тал руу, БНХАУ-аас Монгол Улсын тал руу 16.00-17.00 цагт зорчигчид
нэвтэрнэ.
6. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын зам тээврийн хяналтын журмын (БНХАУ-ын Зам тээврийн яамны 2005 оны 3 дугаартай шийдвэр) холбогдох заалтын дагуу Монгол, БНХАУ-ын хилийн боомт хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь наймаас дээш хүний суудалтай автобусаар хил нэвтэрнэ.
7. БНХАУ-д Монгол Улсын иргэд 30 хоног хүртэл хугацаатай визгүй зорчиж болно.
8. БНХАУ-д зорчиж буй иргэд зочид
буудлаас бусад газар амьдрах болон хоноглохоор бол 24 цагийн дотор БНХАУ-ын Цагдаагийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай
гэдгийг хилийн Бичигт боомтын зөвлөлөөс анхаарууллаа.