ХОВД: Цусны доноруудад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-14 15:14:38

Жаргалант /МОНЦАМЭ/. Цусны донорын дэлхийн өдрийг өнөөдөр Ховд аймагт тэмдэглэлээ.


Тус аймагт 1300-1500 орчим цусны донор бүртгэлтэй бий. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх Цусны салбар төвийн хамт олон өнөөдөр хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж олон жил цусаа хандивлаж буй нэр бүхий 60 донорт гарын бэлэг өглөө.

Цусны салбар төв нь өөрийн аймгийн 17 сум, зэргэлдээх дөрвөн аймгийн хил залгаа сумдын эрүүл мэндийн төвийг цус, цусан бүтээгдэхүүнээр хангаж байна.

Нэг удаа өгсөн цус 3 хүний амь аврах боломж олгодог учраас иргэдийг тогтмол хугацаанд цусаа бэлэглэж, сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэхийг эмч нар уриаллаа. 

  

 

関連ニュース