АРХАНГАЙ: Шилэн дансны мэдээллийг хугацаа хоцроон мэдээлэх зөрчил давамгайлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-16 11:00:48

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас Архангай аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийхдээ орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн харьяа төсвийн шууд захирагчийн 91, сумын ТЕЗ-ийн 19, ОНӨҮГ-ын 8 нийт 118 байгууллагын шилэн дансны мэдээллийг хянажээ.


Хяналт хийх явцад 118 байгууллагаас 24 төсвийн шууд захирагч 349 мэдээллийг хугацаа хоцроосон, 15 төсвийн төвлөрүүлэн захирагч 475 мэдээллийг, 5 ОНӨҮГ 215 мэдээллийг хоцроож, 11 төрлийн мэдээллийг огт мэдээлээгүй байна. Эдгээр байгууллагуудад нийт 42 албан шаардлага, 1 зөвлөмж өгч ажиллажээ.


Дээрх зөрчлүүдээс үзэхэд аймгийн ТЕЗ-ийн харьяа байгууллагын 38.1 хувь буюу 45 байгууллагад шилэн дансны мэдээллийг хугацаа хоцроон мэдээлэх зөрчил давамгайлж байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах шаардлагатайг харуулж байна.


Мөн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч нийт 151 мэдээллийг нийтэд мэдээлэх ёстой байдаг. Үүнээс 127 нь хугацаандаа, 21 нь хугацаа хоцроосон, 3 мэдээллийг огт мэдээлээгүй ба шилэн дансны хэрэгжилтийг 84 хувьтай байна гэж дүгнэжээ.

関連ニュース