ОРХОН: Орхон аймаг төрөх, эмэгтэйчүүд болон үргүйдлийг эмчлэх гол төв болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. “Баян-Өндөр
мед” эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн чиглэлээр ажилладаг
бөгөөд хөдөө орон нутгаас анх удаа үргүйдлийг эмчилж эхлээд байна.
Ингэснээр зөвхөн Улаанбаатар хот болон гадны улсад эмчлүүлэх иргэдийн урсгал Орхон аймагт төвлөрч цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм.
Тус эмнэлэг эмэгтэйчүүдийн
үргүйдлийг эмчлэх зорилгоор Улаанбаатар хотын “RMC” эмнэлэгтэй хамтран ажиллаж өндгөн эсийг
тодорхойлох болон эмэгтэйчүүдийн дааврын шинжилгээг орон нутагтаа хийж
эхэлснээр дотоодын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж бүс нутагтаа төрөх,
эмэгтэйчүүдийн эмнэлгээрээ дагнан ажиллах боломжтой болж байна.