СҮХБААТАР: Математикийн дундаж оноогоор улсад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг ЭЕШ-д
математикийн шалгалтын дундаж оноогоор улсад тэргүүлжээ. Тодруулбал, тус хичээлээр 294
сурагч шалгалт өгснөөс хоёр
сурагч 800 оноо авсан
бол 700-гаас
дээш оноотой 21 сурагч
байна.
Ерөнхий боловсролын I сургуулийн сурагч П.Мөнх-Учрал, II сургуулийн сурагч Э.Цэлмэг тус
бүр 800 оноо
авсан бөгөөд П.Мөнх-Учрал
сүүлийн жилүүдэд байгаагүй
хамгийн өндөр буюу 97,98 хувийн
гүйцэтгэлтэйгээр
шалгалтаа дуусгасан байна.
Математикийн сургалтын чанарыг ахиулах, ЭЕШ-ын дундаж оноог өндөр болгох зорилго тавьж, хичээн зүтгэхэд бүх талын дэмжлэг үзүүлсэн "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-ын УЗ-ийн тэргүүн Т.Баярхүү болон төгсөгч залуустаа маш их баярлалаа. Олон залуу багш нарт урам хайрлаж, арга зүй, туршлагаа түгээн дэмжсэн, сүүлийн хоёр жилийн турш ахлах ангийн сурагчдыг бэлтгэсэн М.Эрдэнэ багшид талархал илэрхийлье. Өндөр оноотой сурагчдыг бэлтгэж, онцгой үр дүн гаргасан залуу багш Д.Өсөхбаярдаа баяр хүргэе. Бүх багш, сурагчдадаа баяр хүргэж, мэргэжил сонголтод нь амжилт хүсье хэмээн аймгийн БШУГ-ын дарга Л.Байгалмаа цахим хуудаснаа бичжээ.
Математикийн хичээлээр улсын хэмжээнд 27 сурагч
800 оноо
авснаас 18 нь нийслэлд ес нь
орон нутгаас шалгуулагч байна.