ХОВД: Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил 40 гаруй хувьтай өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймаг энэ жил иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлд анхаарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөжээ.
Одоогийн
байдлаар тус аймагт 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн
байгуулалтын ажил хэрэгжиж байгаа бөгөөд ажлын явц 40 гаруй хувьтай үргэлжилж
байна.
Тодруулбал, 2022-2023 онд улсын төсвийн 85.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 45 төсөл үйл ажиллагаа хэрэгжиж байна. Мөн багийн хөгжлийг дэмжих төсөл, ойжуулалтын ажлын хүрээнд энэ онд шинээр 3.9 тэрбум төгрөгийн ажил хэрэгжиж эхэлжээ. Үүнээс гадна орон нутгийн төсвийн 15.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 121 төсөл, үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Гэр
хорооллын бүсэд инженерийн шугам сүлжээ тавих, Үйлдвэрлэл технологийн
парк байгуулах, сумдад сургууль, цэцэрлэг, дотуур байр барих, ногоон
байгууламж, камержуулалтыг сайжруулах, гэрэлтүүлэг нэмэлтээр суурилуулах,
нийтийн халуун ус, саун барих гэх зэргээр иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд түлхүү хэрэгжиж байгаагаараа онцлогтой.