ХОВД: С.Хөхнохой жилд 50 орчим эмээл хийж зах зээлд нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-21 12:23:52

Жаргалант /МОНЦАМЭ/. Монголын өв соёл ардын уламжлалт гар урлалын бүтээлийг түгээн дэлгэрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа залуусын төлөөлөл бол Ховд аймгийн Дөргөн сумын уугуул Сумъяагийн Хөхнохой юм. 


Тэрбээр үндэсний үйлдвэрлэлийн гар урлал болох эмээл, ташуур болон бугуйл, чөдөр зэрэг бүх төрлийн сур суран бүтээгдэхүүн урлаж байна.


Бага наснаасаа аавыгаа даган сур, суран бүтээгдэхүүн хийж сурсан С.Хөхнохой нь 2009 оноос эхлэн өөрийн бие дааж хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, үзэсгэлэн худалдаануудад тогтмол оролцож байна. 


Жилд дунджаар 50 орчим иж бүрэн эмээл болон олон төрлийн сур, суран бүтээгдэхүүнийг захиалгын дагуу үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүний хийц, чанараараа ялгардаг аж.


2019 онд Ховд аймагт зохион байгуулсан “Хаврын өнгө” үзэсгэлэн худалдаанд Дөргөн сумыг төлөөлөн оролцож, "Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр шалгарч байжээ. Мөн “Шилдэг борлуулагч”, "Шилдэг үйлдвэрлэгч өрх", “Шилдэг арьс ширэн бүтээгдэхүүн” гэх мэт шагналын эзэн болсон байна. 

 

関連ニュース