СЭЛЭНГЭ: Үйлдвэрлэлт нэмэгдсэн ч борлуулалт багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-21 13:09:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг байна. Үүний 589.3 тэрбум төгрөг буюу 48.3 хувийг аж үйлдвэрийн салбар бүрдүүлжээ.

 

Өнгөрсөн онд тус аймгийн аж үйлдвэрийн салбарынхан 721.1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 706.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.

 

Энэ нь өмнөх үеэс үйлдвэрлэлт 114.7 тэрбум төгрөгөөр буюу 18.9 хувиар өссөн аж.

 

Хэдийгээр үйлдвэрлэлт өссөн ч борлуулалт 91.6 тэрбум төгрөгөөр буюу 11.5 хувиар багасчээ.  

関連ニュース