НҮБ: Хар тэнгисээр тээвэрлэсэн хүнсний экспорт эрс буураад байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /Reuters/. Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээний хүрээнд хийсэн хүнсний экспортын хэмжээ тавдугаар сард 1.3 саяд тоннд хүрснээр өнгөрсөн 10 дугаар сард оргилдоо /4.2 сая/ хүрч байсантай харьцуулахад эрс буурлаа гэж НҮБ мягмар гарагт мэдээлэв.
НҮБ-ын тэргүүн Антонио
Гутерриш хяналт шалгалтын ажил удааширч, Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх
санаачилгаас Южный боомтыг хассанд “сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлснийг
түүний хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Фархан Хак уламжилсан байна.
А.Гутерриш Орос,
Украины талуудад үйл ажиллагаагаа түргэсгэж, долоодугаар сарын 17-нд дуусах үр
тарианы гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийг уриалсан
байна. Украин, Оросын аль алинд ургац хураалтын шинэ улирал эхлэх гэж буй энэ
үед энэ нь онцгой чухал болохыг Ф.Хак тэмдэглэжээ.
Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн оны долоодугаар сард Истанбул хотноо Украины боомтуудаас үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд гэрээг энэ оны тавдугаар сарын 18-нд дахин 60 хоногийн хугацаатай сунгасан билээ.