ХОВД: Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-10 см байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ихэнх сумын нутгаар зуншлагын байдал хэвийн үргэлжилж байгаа бөгөөд бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-10 см байна.
Одоогийн
байдлаар ургамлын ургалтын байдал Алтайн өвөр говийн сум болон Жаргалант, Чандмань,
Зэрэг, Манхан, Мөнххайрхан, Дуут сумын нутгаар сайн, бусад нутгаар дунд, Мянгад
суманд муу гэсэн үнэлгээтэй байна.
6 дугаар сараас эхлэн хур тунадас бага орсон, халуун хуурай салхи ихтэй, чийг бага, хөрсөн дээр +40 градусаас дээш халах үзэгдэл олон хоног үргэлжилснээс бэлчээрийн ургамлын ургалтад сөргөөр нөлөөлж эхэлжээ. Бэлчээрийн ихэнх ургамал үзүүрээсээ шарлаж гэмтэл ажиглагдаж, нийт ургамлын ургалт удааширч зогсонги байдалтай болж байна гэж гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.