ТӨВ: Шог зургийн үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-22 16:48:18

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн Музейд зураач Л.Өлзийбатын “Цагаан хэрээ” шог зургийн үзэсгэлэнг дэлгэв.



Үзэсгэлэнг Төв аймаг үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан энэ сарын 22-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл дэлгэх бөгөөд нийт 113 бүтээлийг толилуулж байна.





Шог зураг нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг, хүний эрхийн зөрчлийг соргогоор олж мэдэрч, богино хугацаанд тайлбаргүйгээр шоглон зурж үзэгчдэд нэгийг бодогдуулж, сэтгэл, зүрхэнд нь хүрч чаддагаараа онцлог.


 


Зураач Лхагвын Өлзийбат нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул бөгөөд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан шог зураач, Монгол Улсын Эрчим хүчний тэргүүний ажилтан инженерХэвлэл мэдээллийн болон Биеийн тамир спортын тэргүүний ажилтан сэтгүүлч, Монголын шог хошин зураачдын “Шогч бийр” холбооны гишүүн, “Мөнгөн Тоншуул” шагналт шог зураач билээ.

 







関連ニュース