ДОРНОГОВЬ: Говийн нөхцөлд тохирсон мод тарьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-23 13:01:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын “Борхойн баян бүрд” /ОНӨААТҮГ/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар говьд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.


Тус байгууллага мод үржүүлгийн нэг га газарт 8х40 м хэмжээтэй хоёр хүлэмжид үрийн тарилтаар говийн нөхцөлд тохирсон нарс, жигд, бүйлс, чонон хармаг, цагаан харгана, өрөл, далан хальс, интоор зэрэг олон төрлийн мод сөөгийг туршилт судалгаа, үржүүлгийн зориулалтаар ургуулж байгаа аж.


Мөн хаврын үрийн тарилтаар жигд 7000 ширхэг орчим, агч 5000 ширхэг, цагаан харгана 11000 ширхгийг тус тус үржүүлж арчилгаа хамгаалалт тогтмол хийж буй.


Мөн ил талбайд хайлаас 3000 ширхэг, мөнгөлөг улиас 1000 ширхэг, жигд 20000 ширхэг, сухай 31200 ширхэг, бургас 1000 ширхэг, бойжуулалтын талбайд хоёр настай сухай 1250 ширхэг, бүйлс 450 ширхэг суулгацуудыг тус тус бойжуулж байгаа хэмээн орон нутгаас мэдээлэв.

関連ニュース