СҮХБААТАР: УГЗ Ё.Бадарчийн “Будар судар” үзэсгэлэнгээс...
ФОТО МЭДЭЭ
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол Улсын УГЗ, зураач Ё.Бадарч өөрийн бие даасан найм дахь удаагийн үзэсгэлэнгээ дэлгэж, олны хүртээл болголоо.
Тэрбээр “Будар
судар” хэмээх үзэсгэлэндээ
1980-аад оноос хойш өнөөг хүртэл зурсан 30 гаруй сор бүтээлээ дэглэн зон
олныхоо мэлмийг мялааж байна. Уран зураг, хөрөг, судалгааны ажлын дээжис нь
энэхүү үзэсгэлэнд багтжээ.
Мөн энэ үеэр түүний 130 гаруй бүтээлийг багтаасан уран зургийн
цомог бүхий номын нээлт болсон юм. Уг
уран зургийн цомог нь Сүхбаатар аймгийн соёл, урлагийн салбарт анхдагч гэдгээрээ
онцлог.














