Япон улс устөрөгч, ашигт малтмал экспортлогч орнуудтай харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-06-27 08:56:43

ТОКИО. /NHK/. Японы эрх баригчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор устөрөгч, ашигт малтмал экспортлогч орнуудтай харилцаагаа бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ.


Японы эрх баригчид устөрөгчийг эрчим хүчний ирээдүйтэй эх үүсвэр гэж үзэж байгаа бол цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур үйлдвэрлэхэд тус улсад ашигт малтмалууд шаардлагатай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Японы эрх баригчид Канад, Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Замби, Перу зэрэг 25 улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр улс ашигт малтмал олборлох чиглэлээр Токиогоос нэмэлт хөрөнгө оруулалт авах бөгөөд төслөө хэрэгжүүлэх явцад Японы дэвшилтэт технологийг ашиглах боломж бүрдэнэ гэж “NHK” телевизийн суваг онцолсон байна.


関連ニュース