СЭЛЭНГЭ: Ихэр охид амжилт дүүрэн ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт болж буй Монголын
хүүхдийн спортын зуны VII их наадмын буудлагын төрөлд Сэлэнгэ аймгаас
оролцож байгаа ихэр охид амжилт дүүрэн ирлээ.
Тэд Мандал сумын
ерөнхий боловсролын III сургуулийн 10 дугаар ангид суралцдаг
бөгөөд спортын мастер Э.Юмжирмаагийн удирдлага дор
буудлагын спортоор хичээллэж байгаа аж.
Энэхүү спортыг сонгоод удаагүй
ч таван сар хичээллэсэн хөдөлмөр нь ихэд охидын ирээдүйг
тодотгож байна.
Мандал сумын "Онч мэргэн хараа" клубийн
тамирчин Я.Маргад охидын хийн урт бууны 10 метрийн дасгалд 244.2 оноогоор алтан
медаль хүртэж, спортын дэд мастерын болзол хангасан
байна.
Харин түүний ихэр Я.Марал
нь шигшээд шалгарч наймдугаар байрт оржээ.