Хадлан бэлтгэл 45 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-13 17:19:13

Увс аймагт энэ жил зуншлага сайхан болсон тул хадлан тэжээл сайн гарсан байна. 

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 19 сумын 92 багийн 10967 өрхийн 2 сая 665 мянга 930 гаруй мал өвөлжсөн бол энэ жил мөн энэ тооны мал өвөлжих албан бус мэдээ байна. Малын тоо толгойгоор тооцвол эдгээр малд 50100 тн өвс, 1900 тн тэжээл, 7100 тн хужир шүү бэлтгэх хэрэгтэй.

“Энэ сарын 10-ны байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл 45 хувьтай байна. Ирэх сарын 1 гэхэд хадланг 100 хувь авах боломжтой” хэмээн аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Даалхай мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

関連ニュース