ОРХОН: Наадмын үеэр түр зуурын аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бөгөөд эхний болон сүүлийн 10 хоногт олон жилийн дунджаас 2-3 хэмээр хүйтэн байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Эхний 10 хоногийн
ихэнх хугацаанд, хоёрдугаар 10 хоног буюу 7 дугаар сарын 10-20-ны дунд үед, 20-30-ны сүүл үед бороо орно. Зарим үед дуу, цахилгаантай түр зуурын хүчтэй аадар
бороо орохыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар
Орхон аймагт 6 дахь өдрөө бороо үргэлжлэн орж байна. Өдөртөө 13-15 хэмийн
дулаан байгаа бол Үндэсний их баяр наадам буюу 7 дугаар сарын 11-13-нд солигдмол
үүлтэй, түр зуурын аадар бороотой, салхи борооны өмнө ширүүсч 5-10м/с хүрэх ажээ. Баярын үед
өдөртөө 18-20 хэм, шөнөдөө 12-14 хэмийн дулаантай байна.
Долоодугаар сарын
10, 14-16-ны өдөр хүртэл багавтар үүлтэй, бороогүй, өдөртөө 23-25 хэмийн дулаан байна.
Орхон аймагт
зургаа дахь өдрөө бороо орж байгаа ч үер,
усны аюул, гамшгийн тохиолдол бага байна.