СЭЛЭНГЭ: Зөвлөх инженер Н.Дэлгэрмөрөн Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-07-08 15:13:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Нарийн Шүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Н.Дэлгэрмөрөнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.


Н.Дэлгэрмөрөн газар тариалангийн хүчир албанд 50 гаруй жил хүч хөдөлмөрөө зориулж, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, хангах үүрэг бүхий аймаг орон нутгийнхаа бодлого шийдвэрт томоохон нөлөө үзүүлж яваа юм.

 

Мөн тэрбээр АИХ-ын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан түүхэн гавьяатай нэгэн юм.   

 

Үр тарианы элит гэгдэх Цагааннуур сумынхан ийнхүү 6 дахь Хөдөлмөрийн баатартай боллоо.

 

関連ニュース