Хэнтийн “Ногоон хөгжлийн бодлого боловсруулах” баримт бичгийг ИТХ-аар шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-15 11:00:19

"Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2030" бодлогын баримт бичиг боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн мэргэжилтнүүд болон тус бодлогыг боловсруулахад зөвлөн туслах зөвлөхийн бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллалаа.

Үүний хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан "Ногоон хөгжлийн бодлого боловсруулах" 29 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн гишүүд болон аймгийн удирдлагуудтай уулзаж "Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2030" бодлогын баримт бичгийн төслийг танилцуулж санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд ажлын хэсгийнхэн болон зөвлөх багийн хамтран боловсруулсан бодлогын баримт бичгийг энэ сарын 21-нд аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

関連ニュース