ХОВД: Түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгалт газрыг яаралтай хамгаалах хүсэлт уламжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд-Алтай чиглэлийн авто
замаас Чандмань сум хүртэл 56.9 км хатуу хучилттай авто зам шинээр бүтээн байгуулж байна.
Энэхүү авто замын бүтээн байгуулалтын төлөвлөгдсөн чиглэл дагуу
орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газруудын аюулгүй байдалд орон нутгийн салбарын мэргэжилтнүүд хяналт тавьж ажиллалаа.
Тодруулбал, Ховд аймгийн Соёл,
урлагийн газрын Соёлын өвийн асуудал хариуцсан
мэргэжилтэн М.Кистаубай, Музейн Эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн,
Бүртгэл мэдээллийн санч О.Уламнэмэх нар 10-аад дурсгалт газарт хяналт тавьж, хязгаарлалтын бүс
тогтоон, замын
ажлыг гүйцэтгэгч
“Хотгор зам” ХХК-ийн удирдлагуудад арга зүйн зөвлөгөө өгчээ.
Улмаар замын ажлын
төлөвлөгөө буюу трасст өртөж яаралтай авран хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа түүх, соёлын үл
хөдлөх долоон
дурсгалт газрыг авран хамгаалуулах хүсэлтээ Соёлын яамд уламжиллаа. Уг долоон газарт хүрэл зэвсгийн үед хамаарах хиргисүүрүүд бий.