СЭЛЭНГЭ: Сурагч М.Мөнхжин 12:33.83 амжилтаар мөнгөн медаль хүртэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-24 12:07:55

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам нь Монгол Улсад анх удаа 11 спортын 12 төрлөөр болсноороо онцлог болов.  


Тус наадмын хөнгөн атлетикийн тэмцээний эмэгтэйчүүдийн 3000 м-т Сэлэнгэ аймгийн лаборатори 4-р сургуулийн 11в ангийн сурагч М.Мөнхжин 12:33.83 амжилтаар мөнгөн медаль хүртжээ.


Сурагч М.Мөнхжинг багш Г.Гантөмөр тэмцээнд бэлтгэсэн байна.


Энэхүү наадамд долоон үндэсний олимпын хорооны 880 орчим тамирчин найман өдрийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.

関連ニュース