ДОРНОГОВЬ: Ерөнхий боловсролын сургуульд 16000 сурагч суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилд Дорноговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 16000, сургуулийн өмнөх боловсролд 4500 хүүхэд сурч, 1170 багш, ажилтан ажиллана.
Харин нэгдүгээр дүгээр ангид 1450 суралцагч элсэж байна. Дорноговь аймгийн Политехникийн коллежид 74 багш, ажилтан, 580 суралцагч, АШУҮИС-ийн салбар сургуульд 71 багш, ажилтан ажиллаж, 550 оюутан суралцах юм.
Боловсрол, Шинжлэх Ухааны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилд хамтын оролцоо үнэлгээний үр дүнд суурилсан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах зорилгын дэвшүүлээд байгаа аж.