АРХАНГАЙ: Энэ хичээлийн жилийн суралцагчдын тоо 1000 орчмоор нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-05 08:19:22

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Архангай аймагт төрийн өмчийн Ерөнхий боловсролын 30 сургууль үйл ажиллагаа явуулна.

           

Бага боловсрол буюу 1-5-р ангид 9872, суурь боловсрол буюу 6-9-р ангид 6787, бүрэн дунд боловсрол болох 10-12-р ангид 3833 сурагч суралцаж байна.


Өөрөөр хэлбэл, нийт 20500 орчим сурагч 1-12-р ангид суралцаж буй нь өнгөрсөн хичээлийн жилээс 1000 орчим суралцагчаар өссөн бол зөвхөн 12-р ангид 1021 сурагч дэвшин суралцаж буй нь өнгөрсөн хичээлийн жилээс 100 орчим суралцагчаар нэмэгдсэн байна.


Энэ хичээлийн жилд Архангай аймагт 1-р ангид 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд төрсөн 1915 сурагчийн элсэлтийг онлайнаар хамран сургах тойргийн дагуу зохион байгуулж, сургуульд элсүүлжээ.

 

Сургуулийн өмнөх боловсролын хувьд 2-5 насныхныг 35 цэцэрлэгт суралцуулна.  

関連ニュース