СЭЛЭНГЭ: Өсвөр үеийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үндсэн зорилгынхоо хүрээнд аймгийн ЗДТГ-аас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж байна.
Энэхүү
үйл ажиллагааны хүрээнд тус сангийн дэмжлэгээр эмч нарт зориулсан онол, практик хосолсон сургалтыг 3 өдрийн хугацаанд зохион байгууллаа.
Дээрх
сургалтыг Эх, Хүүхдийн
Эрүүл Мэндийн Үндэсний төвийн
эрдэмтэн, доктор, профессорууд
удирдан явууллаа.
Энэ
удаа эмч нар "Стрептококкийн ангина, фарингит, хэрэх өвчин, хэрэхийн
шалтгаант зүрхний олдмол гажгийг эрт оношлох чадавх олгох" сэдвээр мэдлэгээ тэлсэн байна.
Сургалтад аймгийн Нэгдсэн
эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, сум, тосгодын ЭМТ, сургуулийн эмч нар
хамрагджээ.
Мөн
цаашид Сэлэнгэ аймгийн хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр сургуулийн насны хүүхдүүдийн дунд Стрептококкийн
халдварыг эрт илрүүлэх үзлэг,
оношилгоог зохион байгуулах. Түүнчлэн
аймгийн Эрүүл
мэндийн газрын дэргэд Өсвөр үеийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
кабинет байгуулахаар боллоо.