АРХАНГАЙ: Гарсан төлийн 72.9 хувь нь буюу 1,301.9 мянган төл мал бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-06 17:39:26

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 7 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний хээлтэгч малын 69.7 хувь буюу 1,784.1 мянган эх мал төллөж, гарсан төлийн 72.9 хувь нь буюу 1,301.9 мянган төл мал бойжиж байна.


Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл гарсан ботгоны 98.3 хувь, унаганы 86.2 хувь, тугалын 87.7 хувь, хурганы 72.7 хувь, ишигний 64.9 хувь нь бойжиж байна.

 

Энэ сарын байдлаар оны эхний малын 9.9 хувь буюу 583.4 мянган том мал хорогдоод байна. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд том малын хорогдол 17 дахин нэмэгдсэн нь энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрч, малын мялзан өвчин гарснаас шалтгаалжээ.


Сумдаас Эрдэнэбулган, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Өндөр-Улаан, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Хайрхан, Эрдэнэмандал сумын оны эхний малын 9.0-19.4 хувь, Ихтамир, Чулуут, Тариат, Булган, Жаргалант, Хангай, Хашаат, Цахир, Цэцэрлэг  сумын оны эхний малын 3.2-8.4 хувь нь хорогджээ.     

関連ニュース