ДОРНОГОВЬ: "Алтан намар" үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-09-07 12:20:57

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ЗДТГ-аас “Алтан намар-2023” үзэсгэлэн худалдааг энэ оны  есдүгээр сарын 1-нд зохион байгууллаа.


Нутгийн тариаланчдын ажлыг дэмжих, тэдний үйл ажиллагааг сурталчлах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоогоор иргэдийг хангах зорилгоор зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид оролцсон байна.


Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч, шилдэг газар тариалан эрхлэгч, шилдэг сүү сүүн бүтээгдэхүүн эрхлэгч төрлөөр оролцогчдыг шалгаруулахад сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний төрөлд тэргүүн байрт Элдэв багийн иргэн Б.Баярцэцэг шилдэг газар тариалан эрхлэгчээр тэргүүн байрт Өнгөт багийн иргэн Ц.Бат-Очир, шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгчээр тэргүүн байрт Номт ирээдүй цэцэрлэг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.


Ташрамд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор тус үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аж.

関連ニュース