СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар/МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх маргааш Сэлэнгэ аймагт ажиллана.
Төрийн тэргүүн Сэлэнгэ аймагт ажиллахдаа хүнсний манлай үйлдвэр АПУ компанийн охин компани болох тус аймгийн Мандал сумын Зүүнхараа хот дахь “Спирт бал бурам” ХХК, Цагааннуур сумын “Товхонхан” ХХК-ийн үйл ажиллагаатай тус тус танилцах юм.
“Товхонхан” ХХК-ийн тухайд
улсын гурван удаагийн аварга хамт олон гэдгээрээ онцлогтой.