АРХАНГАЙ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-09-08 12:17:58

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ оны 7 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 0.9 хувиар буурсан нь өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд  10.1  хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 5.6 хувиар тус тус өссөн байна.


Өнгөрсөн 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 338 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 123 (36.4%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ  өсөж,  11 (3.3%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч, 204 (60.4%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.


Тухайлбал өнгөрсөн 12 дугаар сараас  хонь, адуу, ямаа  үхрийн мах, шоколад, гурил дээд зэрэг, байхуу цай, хоол амтлагч, кетчуп, цагаан будаа, гоймон, хатуу чихэр барбарис, ноосон цамц, ундаа, сорочкан цамц, өтгөрүүлсэн сүү, оймс, эм, тариа, хөвөн, шүдний оо, шүдний сойз, харандаа, нийтийн халуун усны төлбөр, далайн байцаа, будаа агшаагч зэргийн үнэ 0.1-75.2 хувиар өссөн байна.


Харин өмнөх оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 14 (4.1%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 158 (46.7%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсөж, 166 (49.1%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.


Тухайлбал өнгөрсөн оны мөн үеэс гахайн мах, ургамлын тос, бөөрөнхий сонгино хятад, өргөст хэмх хятад, дизелийн түлш, тахианы мах, гадил, улаан лооль, төмс монгол, бөөрөнхий байцаа хятад зэргийн  үнэ 3.9-45.7 хувиар буурсан байна.


Харин цемент, ямааны мах, арийн цэврийн цаас обухов, шар айраг, саримс хятад, эрүүл мэндийн даатгал сайн дураар төлөх, зайрмаг, цагаан будаа, хоол амтлагч,  хатуу чихэр барбарис, цайны халуун сав хятад, сүү савласан, чипс, далайн байцаа, хорхой ааруул, алаг салат, цэвэр ус, зөөлөн чихэр,өөхөн тос, манжин, ёотон, зочид буудлын төлбөр, хот хоорондын тээврийн хөлс, хот доторх таксины хөлс, цемент, парацетамол, сорочкан цамц, оймс, хавар намрын куртка, эрээн даавуу, даавуун цамц, нийтийн халуун ус, хүүхдийн жинсэн өмд, угаалгын нунтаг, эдийн саван, биеийн шингэн тос  зэрэг барааны үнэ 0.1-78.8 хувиар нэмэгдсэн байна. 

関連ニュース