БАЯНХОНГОР: Цаг агаар сэрүүсч, уулархаг нутгаар цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-13 10:34:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд аймгийн ихэнх нутгаар хур тунадас орж, цаг агаар сэрүүсэхийг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.


Тодруулбал, 13, 14, 15-нд хангай, хээр талын нутгийн зарим газраар, 16, 17-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар цас орно.


Салхи 13, 14-нд 10-12м/с, түр зуур 18м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-10 м/с.


Энэ долоо хоногийг дуусталх хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +12...+17 градус, хээр талын нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22..+27 градус, Эхийнголын Баянбүрд орчмоор шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +26...+31 градус дулаан байна. 14-нөөс нийт нутгаар сэрүүснэ.

関連ニュース