Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Цагдаагийн газар нь “Монголын Ахмад”-ын өдрийг тохиолдуулан “Ахмадын сургааль” арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Өлгий сумын төвд амьдарч байгаа төр, захиргааны болон бусад салбаруудад ажиллаж байсан нийт 20 ахмад настангууд оролцож, тэдгээр ахмадуудад цагдаагийн газрын дэргэдэх “Цагаан шонхор” хамтлагийн урлагийн тоглолтыг сонирхуулан гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Тус арга хэмжээний зорилго нь Цагдаагийн газрын ажлыг сурталчлан таниулах, ахмадуудын сургаалийг сонсох, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны онцлогийг иргэд, олон нийтэд хүргэх байжээ.
Ш.Айзаря