Нялхсын эндэгдэл өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-19 10:19:10

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас гаргадаг мэдээгээр 2016 оны эхний 8 сард нийт 863 эх амаржиж 873 хүүхэд шинээр мэндэлж, 239 хүн нас барсан байна. Аймгийн хүн амын цэвэр өсөлт 634 болж урьд оноос 95 хүнээр буурчээ.

Нялхасын эндэгдэл 21 болсон нь өмнөх онтой харьцуулахад 50 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 25 хувиар тус тус өссөн тухай Улсын бүртгэл статистикийн газраас мэдээллээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болоод урьдчилан сэргийлэх үзлэгт  хамрагдах хүний тоо мөн нэмэгджээ. Тодруулбал: Оны эхний 8 сарын байдлаар 8,9 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол, урьдчилсан сэргийлэх үзлэгт 65,6 мянган хүн хамрагджээ.  Түргэн тусламжийн дуудлага 11,8 мянган удаа гарсаны 30 хувийг алсын дуудлага эзэлсэн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 1041 болж, 511 хүн буюу 6,4 хувиар өсөхөд улаан бурхан, цусан суулга, салхин цэцэг, тэмбүү зэрэг өвчлөл нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Т. Одончимэг

関連ニュース