БАЯН-ӨЛГИЙ: Энэ онд иргэдэд 6 хувийн хүүтэй 4,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн бодлогын хүрээнд энэ онд Баян-Өлгий аймгийн 50 иргэн 6 хувийн хүүтэй 4 тэрбум 19,8 сая төгрөгийн зээл авч байртай болжээ.
Мөн арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээрээ 119 зээлдэгчид орон сууц худалдан авах зориулалтаар 7,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.
Харин төрөөс ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойших хугацаанд тус аймгийн 525 иргэнд 6-8 хувийн хүүтэй 23 тэрбум төгрөг, арилжааны банкууд өөрсдийнхөө эх үүсвэрээр 635 иргэнд 22 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Баян-Өлгий аймгийн
Өлгий хотод 67 нийтийн орон сууц ашиглагдаж байна. Эдгээр нийтийн орон сууцанд 1520
айл буюу 6700 хүн амьдарч байгаа аж.