ДУНДГОВЬ: Булгуудын эхийг хашиж хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-10-13 09:51:47
altantogos

Мандалговь, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах нөхөн сэргээх ажлын зардлаар гурван суманд булгийн эхийг хашиж, хамгааллаа.


Тодруулбал, Хулд сумын "Балын булаг", Сайхан-Овоо сумын "Дэлгэрэхийн булаг", Адаацаг сумын "Баян хошууны булаг"-ийг хашиж, хамгаалах ажлыг "Дундговь" ХХК гүйцэтгэжээ. Булгийн эхийг хашсанаар ойр орчмын 13 өрхийн 14000 мал ундаалах боломжтой болсныг аймгийн БОАЖГ-аас тодотголоо.


БОАЖГ-аас байгаль хамгаалах нөхөн сэргээх ажлын зардал болон улс, орон нутгийн төсвөөр жил бүр булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг зохион байгуулдаг ба тус аймагт бүртгэлтэй 121 булгаас өнөөдрийн байдлаар 62 булгийг хашиж, хамгаалаад байна. 


関連ニュース