БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн 2023 оны төсөвт тодотгол хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл захирамж гаргаж, аймгийн ИТХ-ын ээлжит XVII дугаар хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хуралдуулахаар зарлалаа.
Ээлжит хуралдаанаар:
- Аймгийн
2024 оны Хөгжлийн төлөвлөгөөг батлах;
- 2004-2028
онд хэрэгжүүлэх ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
- 2024
онд иргэдэд өмчлүүлэх газрын саналыг хэлэлцэх;
- 2023
оны төсөвт тодотгол хийх;
- "Сансар"
эмнэлгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн бүтцэд авч ажиллуулах, тус эмнэлгийн
ТУЗ-ийг татан буулгах;
- Аймгийн
ИТХ-аас баталсан зарим журмуудад өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах;
- Хилийн
цэргийн 0165, 0285 дугаар ангиудын тусгай хэрэгцээний газрыг өөрчлөх, шинээр
авах зэрэг 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.