БАЯН-ӨЛГИЙ: Таеквондочид бүсийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-18 11:19:00

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ. Монгол Улсад олимпын таеквондогийн спорт үүсэж хөгжсөний 25 жил, “Сүлд-Алдар” клуб үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн таеквондогийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг энэ сарын 15-17-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгууллаа.


Тус тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгаас 160 орчим тамирчин оролцож, бага насны 4, өсвөрийн 6, залуучуудын 6 насны ангилалд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.


Тэмцээний нийлбэр дүнгээр Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын таеквондогийн дасгалжуулагч Ш.Еруланаар ахлуулсан баг тамирчид 7 алт, 8 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүн байр, цомын эзэн болов. Мөн багийн гишүүн А.Тасхын "Шилдэг тамирчин"-аар шалгарсан байна.  

関連ニュース