СЭЛЭНГЭ: Бугант групп 80 сая гаруй ширхэг тарьц суулгацыг үйлдвэрлэн гаргажээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар,
2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант
тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг “Бугант групп” өнөөдрийн байдлаар 80 сая гаруй ширхэг тарьц суулгацыг үйлдвэрлэн гаргаад байна.
Сэлэнгэ
аймгийн ойн мэргэжлийн байгууллагын нэг тус групп нь Монгол Улсын ууган мод
үржүүлгийн байгууллагын нэг юм. Тус мод үржүүлгийн газар жилд хоёр сая ширхэг
тарьц, суулгац үйлдвэрлэж, 1000 га газрыг ойжуулах хүчин чадалтай ажээ.
1980
оноос үйл ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймгийн Ерөөгийн мод бэлтгэлийн аж
ахуйн мод үржүүлгийн газар 2000 онд хувьчлагдсан байдаг. Ингээд тэнд үйл
ажиллагаагаа явуулж байсан 4 байгууллага нэгдэж, “Бугант групп” болон мод
үржүүлэг, ойжуулалтын ажлаа нэгтгэн нэгдсэн зохион байгуулалтад орж, хамтын хүчээр
домогт Тужийн нарсыг ойжуулсан түүхтэй.
Тус Бугант
групп 11622 га талбайд 35 сая ширхэг тарьцаар ойжуулалт хийснээс улсын ойн санд
нийтдээ 4373 га талбай хүлээлгэж өгсөн байна.
Мөн Тужийн
нарсанд 6000 гаруй га талбайд ойжуулалт хийснээс, 3070 га ойжуулсан талбайг ойн
санд хүлээлгэн өгсөн бол одоо 4000-аад га талбайг ойн санд хүлээлгэн өгөхөд
бэлэн болсон аж.