СҮХБААТАР: Шидэт бийрээр амилсан бүтээлүүд нийслэл хотноо...

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-10-24 15:25:12

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Түвшинширээ сумын Соёлын төвийн дэргэдэх О.Номин багштай "Шидэт бий" дугуйлангийн сурагчид "Мандах нарны хүүхдүүд" үзэсгэлэнгээ Монгол Улсын Хүүхэлдэйн театрт дэлгэж, нийслэлийн хүүхэд багачуудад төдийгүй мэргэжлийн уран бүтээлчдэд бүтээлээ танилцууллаа.

 

Энэхүү үзэсгэлэнд долоон сурагчийн 30 орчим бүтээл багтжээ. Сурагчид бүтээлдээ тэгш эрх, бусдаасаа ялгаатай нэгнээ ялгаварлан гадуурхахгүй байх, өөрийн бодлыг бусдад тулгахгүй байх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх зэргээр хүний эрхийн мэдрэмжтэй байх асуудлыг хөндөж, өөр өөрийн дотоод ертөнцөө нэн сонирхолтойгоор бүтээлдээ дүрсэлжээ.

 

Үзэсгэлэнг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар ивээн тэтгэжээ. Мөн Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жилийн хүрээнд Түвшинширээ сумын ЗДТГ, Соёлын төвөөс үзэсгэлэнгийн үйл ажиллагааг зохион байгуулсан байна.