Намрын цэрэг татлага эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСОрон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намрын цэрэг татлагын хугацаа наашилж энэ сарын 19-ээс Увс аймагт эхлээд байна.
Энэ удаад Улаангом, Тариалан хоёроос цэрэг татахгүй харин бусад сумаас тодорхой хуваарийн дагуу цэрэг татах аж. Дээрх хоёр сумаас хаврын цэрэг татлага явагдсан байна. Цэрэг татлага энэ сарын 29 хүртэл үргэлжлэх аж.
Өнгөрсөн жилийн цэргүүд ирэх сарын 20-нд халагдаж ирэх бол шинээр татагдаж байгаа цэргүүд 10-р сарын 25-нд хуваарилагдсан анги, салбарууддаа очих юм байна. Шинээр цэрэгт татагдсан залуус Ховд, Баян-Өлгий, Завхан аймаг болон Увс аймгийн цэргийн анги, отрядад албаа хаах аж.
“Цэргийн насны залуус хуулинд заасны дагуу цэрэг татлагад идэвхтэй хамрагдах ёстой. Ээлжит цэрэг татлагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцно” хэмээн Увс аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Баатар-Эрдэнэ санууллаа.
Увс аймаг Б.Батхүү