ДОРНОГОВЬ: “Алтанзул-2023” наадмын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
2023 оны аравдугаар сарын 30/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг “Алтанзул” наадам энэ сарын 28-нд Сайншанд хотод боллоо.
Боловсролын салбарын багш, алба хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, тэдний хөдөлмөрийг олон нийтэд сурталчлах зорилготой уг наадмын “Аж ахуйн шилдэг баг”-аар П.Бүрэнтэгш эрхлэгчтэй Замын-Үүд сумын хүүхдийн тавдугаар цэцэрлэгийн хамт олон, шилдэг "Заах аргын нэгдэл"-ийн багаар Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн Э.Март ахлагчтай "Бага ангийн заах аргын нэгдэл", "Судлагдахууны шилдэг баг"-аар Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн О.Дуламсүрэн ахлагчтай "Элсэлтийн ерөнхий шалгалтын баг" шалгарав.
Харин "Сургуулийн өмнөх боловсролын шилдэг байгууллага"-аар Б.Бямбацэцэг эрхлэгчтэй Сайншанд сумын хүүхдийн 12 дугаар цэцэрлэгийн хамт олон, "Ерөнхий боловсролын есөн жилийн шилдэг сургууль"-иар Н.Намжилсүрэн захиралтай Улаанбадрах сумын сургуулийн хамт олон, "Ерөнхий боловсролын 12 жилийн шилдэг сургууль"-иар Д.Ариунаа захиралтай Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн хамт олон, "Шилдгийн шилдэг баг, хамт олон"-оор Н.Сүхтогоо эрхлэгчтэй Замын-Үүд сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн хамт олон тодорч, “Алтанзул”-наадмын эзэд боллоо.