БАЯН-ӨЛГИЙ: Мотоциклийн хөдөлгөөнийг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-08 16:32:30

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгий Засаг даргын өнөөдрийн 741 дүгээр захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаагаар түр хязгаарлалаа.


Тус шийдвэр нь замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, мотоциклээр замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндэд учирч болох хор хохирол, эрсдэлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой аж.


Захирамжид заасан хязгаарлалтын хэрэгжилтийг хангах, үр дүн, явц байдал, хойшид авах арга хэмжээний саналыг аймгийн Засаг даргын зөвлөлд тухай бүрд танилцуулж байхыг аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Ө.Танатад үүрэг болгосон байна.  

 

関連ニュース