СЭЛЭНГЭ: Ерөө бүсийн ойжуулалт 70 хувьтай байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-09 11:43:38

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө бүсэд хийх ойжуулалт 70 хувьтай байна.

 Энэ онд тус бүсийн хэмжээнд нийт 30 аж ахуйн нэгж, ойн нэгжүүд ойжуулалт хийж хүлээлгэн өгөх аж.

Дээрх байгууллагуудаас 17 ААН ойжуулалтын ажлаа гүйцэтгэжээ.

 Энэхүү байгууллагууд нь нийт 331.4 га талбайг өөрийн хөрөнгөөр, 10.4 га талбайг улсын хөрөнгөөр ойжуулсан байна.

 Дээрх ажлын гүйцэтгэлд Ерөө бүсийн сум дундын ойн анги болон аймгийн БОАЖГ-аас хийсэн хамтарсан ажлын хэсэг хяналт хийж, 70 хувийн гүйцэтгэлтэй хүлээн авсан байна.