ХОВД: 1000 орчим төрийн үйлчилгээний ажилтан зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймагт Төрийн үйлчилгээний ажилтны анхдугаар зөвлөгөөн болж байна.
Ховд аймгийн хэмжээнд 5900 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 5030 орчим нь төрийн үйлчилгээний ажилтан юм.
Энэ
удаагийн зөвлөгөөнд
Ховд аймгийн 17 сум болон 50 гаруй байгууллагын үйлчлэгч, жижүүр, жолооч,
манаач, сантехникч, цахилгаанчин, галч, угаагч, асрагчдын
төлөөлөл 1000 орчим төрийн
үйлчилгээний ажилтан
оролцож байна.
Өнөөдөр зөвлөгөөний
нээлтэд аймгийн
Засаг дарга Э.Болормаа тэргүүтэй удирдлагууд
оролцож, төр засгийн бодлого шийдвэр, орон нутагт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан,
мэндчилгээ дэвшүүллээ.
Тус зөвлөгөөний үйл ажиллагаа нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулахад
чиглэж байна.
Сум, байгууллагын үйлчилгээний ажилтнуудын
зүгээс энэхүү зөвлөгөөнийг
анх удаа зохион
байгуулсанд талархал илэрхийлж, тэдний цалинг нэмэх, ялангуяа нийгмийн асуудалд анхаарч, шийдвэрлэж өгөхийг удирдлагуудаас
хүслээ.
Зөвлөгөөнд оролцогчдоос гарсан
саналыг шийдвэр гаргах түвшинд уламжилж ажиллах юм. Мөн Төрийн үйлчилгээний
ажилтнуудын анхдугаар зөвлөгөөний хүрээнд маргааш спортын тэмцээн зохион байгуулна.